Форум | Холбоо барих
Блог хайлт:

ХУВЬЗАЯА93

Дэлхийн шилдэг 200 их сургууль

Долоо хоног тутмын “Times Higher Education» сонин дэлхийн дээд сургуулиудын жил тутмын рейтингийг нийтэлжээ. Британийн “Таймс” сонины хавс­ралт болох энэ сонин 2004 оноос эхлэн манай гарагийн шилдэг дээд сургуулиудын жагсаалт гаргаж байгаа юм. Жагсаалтад дэлхийн 200 шилдэг их сургууль орсон байна. Энэ удаа жагсаалт гаргахдаа 10 мянга орчим эрдэмтэн, саяхан төгссөн төгсөгчдийг ажилд авсан 3281 хүний санаа бодлыг харгалзан үзсэн байна. Энэ нь их сургуулиудын судалгааны үйл ажиллагаа биш, харин өгч байгаа боловсролыг хэлж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Дэлхийн шилдэг их сургуу­лиудын жагсаалтаас дурдвал:

1. Харвардын их сургууль (АНУ)

2. Кембрижийн их сургууль (Их Британи)

3. Йелийн их сургууль (АНУ)

4. Лондоны их сургуулийн коллеж (Их Британи)

5. Лондоны хатан хааны коллеж (Их Бри­тани)

6. Оксфордын их сургууль (Их Британи)

7. Чикагогийн их сургууль (АНУ)

8. Массачусетсын технологийн дээд сургууль (АНУ)

9. Калифорнийн технологийн дээд сургууль (АНУ)

10. Колумбын их сургууль (АНУ) эхний аравт багтжээ.

Шилдэг 200 их сургуулийн тоонд Израилийн Иерусалимын еврейн их сургууль (93 дугаар байр), Хайфа хотын “Технион” их сургууль (109) орсон байна. Оросоос Москвагийн улсын их сургууль (155), Санкт-Петербургийн их сургууль (168) мөн оржээ. Эхний 50 шилдэг их сургуульд Японы гурав (22, 25, 43 дугаар байр), Сингапурын нэг (30), Хонконгийн гурав (24, 35, 46), Өмнөд Солонгосын нэг (47), Хятадын нэг (49) их сургууль орсон нь сонирхолтой юм. Харин Иран, Арабын нэг ч их сургууль эхний шилдэг 200 их сургуулийн жагсаалтад ороогүй байна.


бичсэн: Хувьзаяа | төрөл: Мэдээлэл 2009-10-20 өдөр 11:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax