Форум | Холбоо барих
Блог хайлт:

ХУВЬЗАЯА93

Амьдрах ухааны 10 чадвар

Амьдралын ур ухаан, ажлын туршлага яах аргагүй хүний ухамсартай холбоотой. Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсвэл доорхи 10 чадварыг тогтож уншаарай.
1. Зөв шийд. Бусдын дарамт, шахалтад өртөхгүйгээр зөв шийдвэр гаргах чадвартай болох.
2. Бүү гутар. Сэтгэлийн дарамт, гэнэтийн өөрчлөлтийг даван туулах чадвартай бай.

3. Зөв харилц. Бусадтай харилцан зөвшилцөж, таалагдахгүй зүйлдээ эелдгээр татгалзаж сур.
4. Мэдээллээ зөв сонго. Мэдээллийг үнэлж, хэрэгтэйгээ сонгох чадвар эзэмш.
5. Нэр төрөө хичээ. Өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй байж, эрх ашгаа хамгаал.
6. Идэвхтэй бай. Амьдралын идэвхтэй байр суурь эзэмш. Ийм хүн амжилтад хүрдэг.
7. Ухаалаг бай. Орчин тойрондоо эрүүл сэтгэхүйгээр хандаж, зохицон дасах чадвар эзэмш.
8. Хянуур бай. Аливаад болгоомжтой хандаж тохиолдох эрсдэлийг тооцоолж сур.
9. Зорилготой амьдар. Амьдралын зорилгоо тодорхойлж, ирээдүйгээ төлөвлөх чадвартай бай.
10. Сэтгэлээ барь. Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч, санал бодлоо зөв илэрхийлэн хянах чадвартай бол.
/Ням гариг/


бичсэн: Хувьзаяа | төрөл: Зөвлөмж 2009-10-20 өдөр 22:08
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



сайхан зөвлөмж байна алга ташилт
Бичсэн: зочин (зочин) 19:13, 2009-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax