Форум | Холбоо барих
Блог хайлт:

ХУВЬЗАЯА93

Монгол инжинер хөдөлгүүр зохион бүтээжээ.

Монгол хүн анх удаа хөдөлгүүр зохион бүтээжээ. Уг хөдөлгүүр нь онгоцны системд байрладаг хөргөгч хөдөлгүүртэй төстэй бөгөөд автомашинд ашиглагдах юм. Үүнийг зохион бүтээгч, инженер Б.Түмэнбаяр олон жил ур ухаанаа зарцуулан бэлэн болгожээ. Түүний багш нар манай улсын нэртэй инженерүүд аж. Тухайлбал, С.Арслан Монгол Улсын зөвлөх инженер, н.Баярсүрэн "Монгол хөдөлгүүр ба салхин түлхэлтэт автомашин" төслийн зөвлөх юм байна.

Тэрбээр бүтээлээ бэлэн болгож, үр дүнг нь үзэх гэсэн боловч санхүүгийн бэрхшээлтэй учирсан аж. Зээл авч, бүтээгдэхүүнээ дахин сайжруулах хүсэлтэй ч банкны босго хэт өндөр тухай ярилаа. Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан олгосон 30 тэрбум төгрөгийн зээлийн тодорхой хэсгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, хэтийн төлөв сайтай төсөлд итгэлцлийн журмаар олгох хэрэгтэй гэсэн санал хэлсэн.

Анх удаа үйлдвэрлэл эрхэлж байгаа, эсвэл төсөл бичигч, оюуны бүтээл эрхлэгчид зээл авах боломж тун хомс аж. Банкны барьцаа, олон арван болзол, шаардлагыг давах боломжгүйг зохион бүтээгч хэлсэн.

Хийсэн бүтээлээ сайжруулах, цаашид үйлдвэрлэн гаргах талаар Жижиг, дунд үйлдвэрийн газарт инженер Б.Түмэнбаяр төсөл бичиж өгчээ. Гэвч амжилт олоогүй байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхэлж буй иргэд, зохион бүтээгчдэд бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй аж. Зохиогч бүтээгдэхүүнээ сайжруулан, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд сард 7-8 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Эхний ээлжинд 100 гаруй сая төгрөг шаардлагатай. Ивээн тэтгэгч олдвол хөдөлгүүрээ сайжруулан хэрэглэгчдийн гарт хүргэх хүсэлтэй байв.

Тэрбээр багш нарынхаа хамт олон шинэ нээлт хийсэн гэв. Үүний нэг нь эртний Хархорум хотын "мөнгөн мод"-ны инженерийн шийдлийг олж, бичил туршилт хийсэн байна. Мөн үүнээс улбаалан салхин болон усан цахилгаан станц барих талаар судалж байгаа аж.                                    

бичсэн: Хувьзаяа | төрөл: Шинэ технологи 2009-10-20 өдөр 11:22
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax