Форум | Холбоо барих
Блог хайлт:

ХУВЬЗАЯА93

Өнөөдөр дэлхийн хэмжээнд 15 сая еврей үндэстэн байдаг нь дэлхийн хүн амын өчүүхэн хувьд хүрнэ. Гэтэл Нобелийн шагналтнуудын 30% нь еврейчүүд байдаг гээд боддоо. Гэвч еврейчүүдийн бусад үндэстнээс давуу ухаантай байдаг нь зөвхөн генетикийн хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай. Тэд хүүхдүүдээ багаас нь шаргуу суралцах, аливаа юманд бодитой хандах, зорилгодоо хүрэхийн төлөө цуцалтгүй ажиллахад сургадаг. Еврейчүүд амьдрах байраа байнга өөрчилж байснаас хүүхдүүд нь гадаад хэл сурах, танихгүй нөхцөл байдалтай хурдан дасан зохицох шаардлага гарч ирнэ. Тэд хүүхдүүдээ хүний сурсан юмыг хэн ч булааж авч чадахгүй гэсэн үзлээр хүмүүжүүлдэг байна.

XIX зууны гоц авьястан хүүхэд Карл Виттегийн эцэг хувраг хүн байжээ. Эцэг Витте хүүгээ төрөхөөс хагас жилийн өмнө багш нарт лекц уншиж байхдаа "төрөлхийн авьяас гэж байдаггүй, хүүхдийг зөвхөн сургалтаар л хөгжүүлж болно, ямар ч эрүүл саруул хүүхдийг зөв зохистой орчинд хүмүүжүүлж чадвал агуу их хүний зэрэгт хүргэж болно" гэсэн үзлээ илэрхийлэхэд олон хүн түүний энэ үзлийг зөвшөөрсөнгүй. Хариуд нь "хэрэв бурхан надад хүү заяадаг л юм бол би түүнийг агуу их хүн болгоно гэдгээ амлая" хэмээсэн сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдөв үү гэмээр хариу сонсоцгоов.
Хагас жилийн дараа хүсэн хүлээсэн хүү ч төрж эцэг нь хүүхдээ хөгжүүлэн хэлсэн амандаа хүрэх гэж гэж өдөр шөнөгүй ажиллах болов. Эргэн тойрны хүмүүс түүнийг бүтэлгүй юмаар оролдож байна хэмээн элэглэж байсан гэдэг. Карл хүүд эхэндээ бусад хүүхдүүдээс онц ялгарах зүйл ажиглагдахгүй байсан боловч нас нь ахих тутам хурдтай хөгжсөөр жинхэнэ вундеркинд болжээ. Тэрээр 4 насандаа уншиж сурч, 10 насандаа Лейпцигийн их сургуульд ороод 13 насандаа докторын зэрэг хамгаалж байв. Түүний IQ-г 185 байсан байх гэж орчин үеийн судлаачид үзэж байна.

Гоц авьяастны тухай бичсэн ном бүрд Карл Виттегийн нэр дурдагддаг. Эцэг Виттегийн гэрээр хүүхдээ хүмүүжүүлэх аргыг Швейцарын сурган хүмүүжүүлэгч Песталлоци номондоо бичиж үлдээжээ. Эцэг Виттегийн аргаар Лео Виннер хүүгээ хүмүүжүүлсэн нь XX зууны агуу их хүн кибернетикийн шинжлэх ухааны үндэслэгч Норберт Виннер ажээ. Норберт Виннер 10 настайдаа Харвардын их сургуульд орж төгсөөд 18 настайдаа докторын зэрэг хамгаалж байлаа.

Москвагийн ойролцоо орших Большево тосгонд суугч Никитиний гэр бүлийг олон оронд мэддэг. Тэднийх 7 хүүхэдтэй. Бүх хүүхдүүд нь оюуны болон биеийн ер бусын хөгжилтэй. Хамгийн оройтлоо гэхэд 4 насандаа уншиж сурсан гэнэ. Энэ байдлын гол буруутан нь эцэг эх хоёр нь бөгөөд хүүхдүүдээ төрөх цагаас эхлэн оюуны болон биеийн хөгжлийг түргэтгэх өөрийн гэсэн аргаар хүмүүжүүлдэг ажээ. Моцартыг бүр мөлхөж эхэлж байх үед нь эцэг нь төгөлдөр хуур тоглож байгаа ээжийнх нь өвөр дээр зориудаар суулгаж, бяцхан Моцарт төгөлдөр хуурын даруулгуудаар оролдон ээждээ төвөг учруулдаг байв.

Эйнштейн, Авиценна нарын эцэг эхчүүд өндөр боловсролтой хүмүүс байсан бөгөөд хүүхдүүдээ багаас нь хөгжүүлэх гэж их анхаарал тавьдаг байв. А.И.Грибоедов 3 настайдаа уншиж сурсан, 11 настай их сургуульд орж, 16 настай төгссөн. И. М.Виноградов 3 настай уншиж сураад 12 насандаа их сургуульд орж байсан. Эдгээр хүмүүсийн эцэг эхчүүд өндөр боловсролтой, хүүхдүүдээ эртнээс хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байсан нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан ажээ.

бичсэн: Хувьзаяа | төрөл: хичээл сургалт 2009-10-20 өдөр 10:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax